Ерөнхий мэдээлэл
ашиглан ажиллаж, зайны цэнэг хурдан
дуусахад хүргэж болно.
Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь
таны төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа
дүрс зургаас өөр байж болно.
i)Та нэг зурваст ноогдох тэмдэгтийн
тооноос урт бичвэр зурвас илгээх
боломжтой. Урт зурвасыг хоёр буюу
түүнээс олон зурвас болгон илгээнэ. Танай
үйлчилгээ үзүүлэгч үүний дагуу төлбөр авч
болно.
Өргөлт буюу бусад тэмдэг хэрэглэдэг
тэмдэгтүүд болон зарим хэл илүү их зай
эзэлдэг тул нэг зурваст илгээх тэмдэгтийн
тоог багасгадаг.
Зурагт зурвас өөр өөр төхөөрөмж дээр өөр
өөр харагдаж болно.
Радио сонсохын тулд таарах чихэвч
төхөөрөмжид залгах хэрэгтэй. Чихэвч
антений үүрэг гүйцэтгэнэ.
iii)Хүний нүдэнд гар чийдэн бүү тусга.
iv)Зарим хэлээр зурвас илгээж, хүлээн авах
нь сүлжээний үйлчилгээ байдаг. Тухайн
үйлчилгээ байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл
үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Сонгосон хэлийг дэмждэг төхөөрөмж рүү л
зурвасууд илгээ.
Сүлжээний үйлчилгээ ба өртөг
Таны төхөөрөмжийг EGSM 900 ба 1800
МГц-ийн сүлжээ -нд хэрэглэхийг
зөвшөөрсөн. Төхөөрөмжөө ашиглахын
тулд та үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн
байх хэрэгтэй.
Сүлжээний үйлчилгээг ашиглах болон
агуулгыг төхөөрөмждөө татан авахад
сүлжээний холболт шаардагдах бөгөөд
үүний улмаас өгөгдөл дамжуулах төлбөр
гарч болно. Бүтээгдхүүний зарим функцэд
сүлжээний дэмжлэг шаардагдах бөгөөд та
тэдгээрийг захиалах хэрэгтэй байж болно.
Төхөөрөмжөө арчлах
Төхөөрөмж, зай, цэнэглэгч, нэмэлт
хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьц.
Таны баталгаат хугацааг хамгаалахад
дараах зөвлөмжүүд тусална.
•
Төхөөрөмжийг хуурай байлга. Хур
тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн
буюу чийг электрон хэлхээг зэврүүлэх
эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж
норвол, зайг аваад, төхөөрөмжийг хатаа.
•
Төхөөрөмжийг тоостой буюу бохир
орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй.
Хөдөлдөг эд анги, электрон элементүүд
гэмтэж болно.
•
Төхөөрөмжийг өндөр хэмтэй газар бүү
хадгал. Өндөр хэм төхөөрөмжийн насыг
богиносгож, зайг гэмтээх буюу хуванцарыг
хайлуулах буюу матийлгаж болно.
•
Төхөөрөмжийг хүйтэн газар бүү
хадгал. Төхөөрөмжийг ердийн хэмд
бүлээцүүлэхэд төхөөрөмжийн дотор чийг
бүрэлдэж, электрон хэлхээг гэмтээж
болно.
27
ii)
•
Хэрэглэгчийн гарын авлагад заагаагүй
аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
•
Баталгаагүй өөрчлөлт төхөөрөмжийг
гэмтээж болох бөгөөд радио
төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг
зөрчиж болно.
•
Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч
болохгүй. Ширүүн харьцвал дотоод
хэлхээний самбар, механикийг эвдэж
болно.
•
Төхөөрөмжийн гадаргыг цэвэрлэхдээ
зөвхөн зөөлөн, цэвэрхэн, хуурай алчуур
хэрэглэ.
•
Төхөөрөмжийг бүү буд. Будаг
хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад
нь саад болно.
•
Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой
болгохын тулд үе үе төхөөрөмжийг
унтраан, зайг авч бай.
•
Төхөөрөмжөө соронз буюу соронзон
орноос хол байлга.
•
Чухал өгөгдлөө аюулгүй байлгахын
тулд, дор хаяж хоёр тусдаа газар,
тухайлбал төхөөрөмж, санах ойн карт буюу
компьютертээ хадгалах буюу чухал
мэдээллийг бичиж ав.
Дахин боловсруулах
Хэрэглэсэн электрон бүтээгдхүүн, зай,
баглаа боодлын материалаа үргэлж
зориулалтын хаягдал цуглуулах цэгт
буцааж тушааж бай. Ингэснээр та хог
хаягдал хяналтгүй хаягдахаас сэргийлж,
материалыг дахин боловсруулах
ажиллагааг дэмжинэ. Бүтээгдхүүний
байгаль орчны мэдээлэл, Nokia
бүтээгдхүүнээ хэрхэн дахин боловсруулах
ажиллагаанд буцаах тухай мэдээллийг
www.nokia.com/werecycle вэбсайтуудаас
үз.
Хэрээслэж дарсан дугуйтай хогийн сав
Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага,
хайрцаг саван дээр хэрээслэж дарсан
дугуйтай хогийн сав байвал цахилгаан,
электрон бүх бүтээгдхүүн, зай,
аккумляторыг ашиглалтаас гарахад нь
тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг. Энэ
шаардлага Европын Холбоонд үйлчилнэ.
Эдгээр бүтээгдхүүнийг хотын ангилаагүй
хог хаягдал байдлаар бүү хая.
Төхөөрөмжийнхөө хүрээлэн буй орчны
үзүүлэлтийн талаар нэмэлт мэдээлэл авъя
гэвэл www.nokia.com/ecodeclaration
вэбсайтыг үз.
Зай ба цэнэглэгч
Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмжид BL-5CB цэнэглэдэг зай
хэрэглэх зориулалттай. Nokia энэ
төхөөрөмжид зориулж зайн өөр загварууд
гаргаж болно. Үргэлж оригинал Nokia зай
ашиглаж бай.
Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс
тог авч байгаа нөхцөлд хэрэглэх
зориулалттай: AC-3 . Nokia цэнэглэгчийн
загварын нарийн дугаар E, X, AR, U, A, C, K,
эсвэл B гэхчлэн залгуурын төрлөөсөө
хамааран өөр өөр байж болно.
28
Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй
болгож болох боловч аажимдаа
ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон
идэвхгүй байх хугацаа ердийнхөөс богино
байвал зайг соль.
Зайны аюулгүй байдал
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа
унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай. Та
цэнэглэгч буюу нэмэлт хэрэгслийг
салгахдаа утаснаас бус залгуураас барьж
тат.
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны
залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай.
Бүрэн цэнэглэгдсэн зайг цэнэглэгчид
холбоотой битгий орхи. Учир нь хэт
цэнэглэх нь зайны насыг богиносгож
болно. Бүрэн цэнэгтэй зайг хэрэглэхгүй
байвал аажмаар цэнэгээ алддаг.
Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд
байлга. Хэт их бага температур зайны
чадлыг багасгаж, цэнэгийг амархан
дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай
төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй
болж болно.
Жишээ нь та нөөц зайгаа халаасандаа авч
явах үед, зайны метал туузанд метал
объект хүрэхэд санамсаргүй богино
холболт үүсч болно. Богино холболт зай
буюу холбогч объектыг гэмтээж болно.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно.
Зайг дотоодын хууль тогтоомж, журамд
заасан зохицуулалтын дагуу хая.
Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог
хаягдал байдлаар бүү хая.
Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж,
хатгаж, жижиглэж болохгүй. Зай гоожсон
тохиолдолд, зайны шингэнг арьс буюу
нүдэндээ бүү хүргэ. Хэрэв хүргэчихвэл,
хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах
буюу эмнэлгийн тусламж ав.
Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны
биет оруулахыг оролдож, ус буюу бусад
шингэнд хийж болохгүй. Зайг гэмтээвэл
тэсэрч болно.
Зай болон цэнэглэгчийг зөвхөн
зориулалтаар нь ашигла. Зүй бус хэрэглэх
эсвэл зөвшөөрөлгүй зай буюу таарахгүй
цэнэглэгч хэрэглэх тохиолдолд гал гарах,
тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч
болохоос гадна зөвшөөрөл буюу баталгаат
хугацааг хүчингүй болгоно. Хэрэв
цэнэглэгч буюу зайг гэмтсэн гэж бодож
байвал түүнийг үргэлжлүүлэн
ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү
аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай
хэзээ ч бүү ашигла. Цэнэглэгчийг зөвхөн
дотор хэрэглэ.
Аюулгүй байдлын нэмэлт мэдээлэл
Яаралтай тусламжийн дуудлага хийх
1. Төхөөрөмж ассан эсэхийг шалга.
2. Дохионы хүч хангалттай эсэхийг
шалга. Та мөн дараах зүйлийг хийх
хэрэгтэй байж болно:
•
SIM карт хий.
•
Та төхөөрөмждөө идэвхжүүлсэн
дуудлага хязгаарлах функцүүдийг,
29
тухайлбал дуудлага хаах, тогтсон дугаар
руу залгах, хаалттай хэрэглэгчийн бүлэг
зэргийг идэвхгүй болго.
•
Офлайн буюу нислэг горим
идэвхжээгүй байх ёстойг анхаар.
3. Эх дэлгэц гарч иртэл таслах товчийг
ахин дахин дар.
4. Одоо байгаа газрынхаа албан ёсны
яаралтай тусламжийн дугаарыг оруул.
Яаралтай тусламжийн дуудлагын дугаар
өөр өөр байдаг.
5. Залга товчийг дар.
6. Шаардлагатай мэдээллийг аль болох
үнэн зөв өг. Таныг утсаа тавьж болно гэх
хүртэл дуудлагаа бүү тасал.
Анхаарах зүйл: Таны төхөөрөмж
интернет дуудлага хийх боломжтой бол
интернет болон үүрэн дуудлагаа хоёуланг
нь идэвхжүүл. Энэхүү төхөөрөмж үүрэн
холбооны сүлжээ болон интернет
дуудлагын үйлчилгээ үзүүлэгчийн аль
алинаар дамжуулан яаралтай тусламжийн
дуудлага хийхийг оролдож болно. Бүх
нөхцөл дэх холболтыг баталгаажуулах
боломжгүй. Эмнэлгийн яаралтай тусламж
зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага
хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч
бүрэн найдаж болохгүй.
Бага насны хүүхдүүд
Таны төхөөрөмж ба түүний нэмэлт
хэрэгслүүд тоглоом биш. Эдгээрт жижиг эд
анги агуулагдаж болно. Тэдгээрийг бага
насны хүүхдээс хол байлга.
Эмнэлгийн хэрэгсэл
Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор
утасгүй утас ажиллуулахад хангалтгүй
хамгаалалт бүхий эмнэлгийн хэрэгслийн
ажиллагаанд нөлөөлж болно. Эмнэлгийн
хэрэгсэл гадны радио долгионы энергиэс
хангалттай хамгаалагдсан эсэхийг тухайн
хэрэгслийг үйлдвэрлэгчээс буюу эмчээс
асууж зөвлө.
Суулгасан эмнэлгийн хэрэгсэл
Утасгүй төхөөрөмжийг зүрхний аппарат,
суулгасан кардиовертер дефибриллятор
зэрэг эмнэлгийн төхөөрөмжид
нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд
дор хаяж 15,3 сантиметр (6 инч) зайтай
байлгахыг эмнэлгийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм
хэрэгсэл бүхий хүмүүс дараах зүйлийг
баримтлах хэрэгтэй:
•
Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн
хэрэгслээс үргэлж 15,3 сантиметр (6 инч)
хол байлга.
•
Утасгүй төхөөрөмжийг энгэрийн
халаасандаа хийж болохгүй.
•
Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн
хэрэгслийн эсрэг талын чихэнд барьж ярь.
•
Та эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж
байна гэж бодвол утасгүй төхөөрөмжийг
унтраа.
•
Суулгасан эмнэлгийн хэрэгслийн
тухайд үйлдвэрлэгчийн зааврыг дагаж
мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн
хэрэгсэлтэй цуг хэрэглэх талаар асууж
тодруулах зүйл байвал эмнэлгийн
үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.
30
Сонсгол
Сэрэмжлүүлэг: Чихэвч хэрэглэх
үед гаднах чимээг сонсох чадвар буурч
болно. Чихэвч хэрэглэх нь таны аюулгүй
байдалд хор учруулахаар байвал бүү
хэрэглэ.
Зарим утасгүй төхөөрөмж зарим
сонсголын аппаратад нөлөөлж болно.
Никель
Энэ төхөөрөмжийн гадарга никельгүй.
Төхөөрөмжөө халтай агуулгаас хамгаалах
Таны төхөөрөмжид вирус болон бусад хор
хөнөөлтэй агуулга нэвтэрч болно. Дараах
сэргийлэх арга хэмжээг ав:
•
Зурвасыг нээхдээ болгоомжтой бай.
Зурвас нь хорлонтой программ буюу таны
төхөөрөмж болон компьютерт халтай өөр
программ агуулсан байж болно.
•
Холбогдох хүсэлт хүлээн авах,
интернет үзэх буюу агуулга татан авахдаа
болгоомжтой бай.
•
Та өөрөө итгэдэг, найдвартай
хамгаалдаг эх сурвалжаас л үйлчилгээ,
програм хангамж суурилуулж, хэрэглэ.
•
Төхөөрөмж болон түүнтэй холбогдсон
компьютерт вирусын эсрэг программ
болон бусад хамгаалах программ суулга.
Нэг удаад вирусын эсрэг нэг л програм
хэрэглэ. Олон програм хэрэглэвэл
төхөөрөмж ба/буюу компьютерийн
ашиглалт, ажиллагаанд нөлөөлж болно.
•
Та урьдчилан суулгасан гуравдагч
этгээдийн интернет сайтын хавчуурга
болон гогцоо руу хандахдаа зохих
урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Nokia
эдгээр сайтыг баталгаажуулах буюу тэдний
өмнөөс хариуцлага хүлээхгүй.
Ажиллах орчин
Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан
ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж
1,5 сантиметр (5/8 инч) зайтай ашиглах
үед RF-ийн удирдамжид заасан
шаардлагад нийцнэ. Биедээ зүүж явах
зориулалттай аливаа сав, бүсний
хавчуурга, тогтоогчид метал агуулагдаж
болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан
хэмжээнд байх ёстой.
Өгөгдлийн файл, зурвас илгээхийн тулд
сүлжээнд сайн холбогдсон байх
шаардлагатай. Зарим тохиолдолд холболт
сайн болох хүртэл өгөгдлийн файл буюу
зурвас хойшлогдож болно. Дамжуулалт
дуусах хүртэл ашиглалтын зайны талаархи
зааврыг баримтлах ёстой.
Тээврийн хэрэгсэл
Радио дохио нь моторт тээврийн хэрэгсэлд
буруу суурилуулсан буюу хангалтгүй
хамгаалсан электрон системд, тухайлбал
шатахуун шахах электрон систем,
шарвалтын эсрэг электрон тоормозын
систем, хурд удирдах электрон систем,
аваарын дэрний систем зэрэгт нөлөөлж
болно. Нэмэлт мэдээлэл хүсвэл тээврийн
хэрэгсэл буюу төхөөрөмжийнхөө
үйлдвэрлэгчээс асууж тодруул.
Төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах
ажлыг зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх
ёстой. Буруу суурилуулалт буюу үйлчилгээ
31
аюултай бөгөөд таны баталгаат хугацааг
хүчингүй болгож болно. Таны тээврийн
хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв
суурилагдсан эсэх, зохистой ажиллаж
байгаа эсэхийг тогтмол шалга. Төхөөрөмж,
түүний эд анги, дагалдах хэрэгсэлтэй нэг
дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх
материал хадгалах буюу авч явж болохгүй.
Аваарын дэр асар их хүчээр тэлэгддэгийг
сана. Төхөөрөмж буюу нэмэлт хэрэгслээ
аваарын дэр гарч ирэх хэсэгт бүү байрлуул.
Тэсэрч магадгүй орчин
Төхөөрөмжөө тэсэрч дэлбэрч болзошгүй
агаар мандалтай ямар ч газар, жишээлбэл
шатахууны үйлчилгээний станцын
шатахууны шахуургын ойролцоо унтрааж
бай. Ийм газар нэг оч хаяхад л тэсэрч
дэлбэрэх буюу гал гарч хүний биед гэмтэл
учруулах буюу хүний амь насанд ч хүрч
болно. Шатахууны үйлчилгээний станцууд,
агуулах, түгээлтийн цэгүүд, химийн
үйлдвэр, тэслэх дэлбэлэх ажиллагаа
явагдаж байгаа газрын хязгаарлалтуудыг
дагаж мөрд. Тэсэрч дэлбэрч болзошгүй
агаар мандалтай газруудыг гол төлөв
тодорхой тэмдэглэсэн байдаг.
Төхөөрөмжөө унтраахыг зөвлөдөг
газруудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүр,
усан онгоцны тавцангийн доорхи зай,
химийн бодис дамжуулах, агуулах
байгууламж, агаарт химийн бодис, үр
тариа, тоос, металын нунтаг зэрэг мөхлөг
агуулагдаж байдаг газар орно. Энэ
төхөөрөмжийг шингэрүүлсэн хий (пропан,
бутан зэрэг) хэрэглэдэг тээврийн
хэрэгслийн ойролцоо хэрэглэхэд аюулгүй
эсэхийг тодорхойлохдоо үйлдвэрлэгчээс
нь асууж тодруулах ёстой.
Гэрчилгээний мэдээлэл (SAR)
Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио
долгионтой холбоотой удирдамжийн
шаардлагыг биелүүлж байна.
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио
дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь
олон улсын удирдамжид заасан радио
долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар
бүтээгдсэн. Эдгээр удирдамжийг бие
даасан шинжлэх ухааны ICNIRP
байгууллагаас нас, эрүүл мэнд зэргийг үл
харгалзан бүх хүнийг хамгаалахад
чиглэсэн аюулгүй байдлын анхан шатны
шаардлагыг тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид
Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх
хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг. ICNIRP-ын
удирдамжид заасан SAR-ын хязгаар хэмжээ
нь 10 грамм эд эсэд дундажаар 2,0 ватт/
килограмм (В/кг) байна. SAR-ын сорилыг
явуулахдаа бүх туршсан давтамжийн
долгион дээр төхөөрөмж хамгийн дээд
хүчний түвшнээр мэдээлэл дамжуулах үед
стандарт ажиллагааны байршлыг ашиглан
явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-
ын түвшин дээд түвшний утгаас доогуур
байж болно. Учир нь тус төхөөрөмж
сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч
хэрэглэх зориулалттай. Энэхүү хэмжээ нь
та сүлжээний суурь станцад хэр ойрхон
байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамааран
өөрчлөгдөнө.
ICNIRP-ын удирдамжийн дагуу
төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх
32
үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 1,15
Вт/кг байна.
Төхөөрөмжийн нэмэлт хэрэгслийг
хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж
болно. SAR утга нь тухайн улсын тайлан
болон туршилтын шаардлага, сүлжээний
долгионоос хамааран өөр өөр байж болно.
SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя гэвэл
www.nokia.com вэбсайтад тухайн
бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.
СТАНДАРТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН
ТУХАЙ МЭДЭГДЭЛ
0434
Nokia ЕХ-ны мэдэгддэг байгууллагуудын
хооронд шилжиж байгаа бөгөөд энэ
бүтээгдхүүн хоёр мэдэгддэг байгууллагын
ЕХ-ны дүрэм журамд нийцсэн гэж
батлагдсан. Энд харуулсан CE тэмдгийн аль
аль нь энэ шилжилтийн хугацаанд
бүтээгдхүүн дээр гарч ирж болно.
NOKIA CORPORATION энэхүү RM-647
бүтээгдхүүн нь 1999/5/EC тоот
удирдамжид заасан гол шаардлагууд
болон бусад холбогдох заалтуудтай
нийцэж байгаа болохыг үүгээр мэдэгдэж
байна. Стандарт шаардлагыг хангасан
тухай мэдэгдлийг http://www.nokia.com/
global/declaration хаягаар орж авч болно.
© 2011-2012 Nokia. Зохиогчийн бүх эрх
хамгаалагдсан
Nokia, Nokia Connecting People, Navi нь
Nokia Corporation-ы барааны тэмдгүүд
буюу бүртгэлтэй барааны тэмдгүүд болно.
авианы тэмдэг юм. Энд дурдсан бусад
бүтээгдхүүн, компанийн нэр нь тухайн
эзэмшигчийнхээ барааны тэмдэг буюу
барааны нэр байж болно.
Nokia-гаас урьдчилан бичгээр зөвшөөрөл
авалгүйгээр энэ баримт бичгийн агуулгыг
хэсэгчлэн буюу бүтнээр нь аль ч хэлбэрээр
хувилах, дамжуулах, түгээх, хадгалахыг
хориглоно. Nokia тасралтгүй боловсронгуй
болгох бодлого хэрэгжүүлдэг. Nokia
урьдчилан мэдэгдэлгүйгээр энэ баримт
бичигт тодорхойлсон аливаа
бүтээгдхүүнийг өөрчлөх, боловсронгуй
болгох эрхтэй.
Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд
Nokia буюу түүний лицензийг эзэмшигч
аливаа этгээд нь аливаа мэдээлэл, орлого
алдагдах, эсхүл онцгой, тохиолдлын,
нөхцөлдсөн буюу шууд бус аливаа
байдлаар үүссэн хохирлыг хариуцахгүй.
Энэхүү баримт бичгийн агуулга нь
"байгаагаараа" бичигдсэн. Холбогдох
хуулиар шаардаагүй бол энэхүү баримт
бичгийн үнэн зөв, найдвартай байдал,
агуулгын талаар ямар нэгэн төрлийн
илэрхий буюу далд утгатай баталгаа, үүний
дотор барааны борлогдох чадвар болон
тодорхой зорилгод тохирсон эсэх талаар
33
Nokia
нь "Nokia Corporation"-ы дуу
tune
(гэхдээ эдгээрээр хязгаарлагдахгүй) битүү
утгатай баталгаа гаргаагүй. Nokia
урьдчилан мэдэгдэлгүйгээр ямар ч үед
энэхүү баримт бичгийг засч өөрчлөх буюу
үүнээс татгалзах эрхтэй.
Бүтээгдхүүн, функц, програм, үйлчилгээ
байх эсэх нь бүс бүсээс хамааран өөр байж
болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл Nokia-
гийн борлуулагч буюу үйлчилгээ
үзүүлэгчдээ хандана уу. Энэхүү
төхөөрөмжид АНУ болон бусад улс орны
экспортын хууль, тогтоомжид хамаарах
бараа, таваар, технологи, программ
хангамж орсон байж болно. Хууль зөрчсөн
өөрчлөлт хийхийг хориглоно.
34
Хэвлэл 3.2 MN